Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Боб Диланы хаалга 100,000 ам доллараар зарагдлаа

  М.Энхтүвшин 2018-04-17 939

Нью Йорк хотын Челси зочид буудлын өрөөний хаалга дуудлага худалгаагаар $100,000-аар зарагдлаа

1880 онд ашиглалтад орсон тус зочид буудалд ихэнх дуучид болон зохиолчид урт хугацааны турш оршин суудаг байжээ. Удаан хугацааны турш олон тооны оддыг үдсэн, зочид буудлын 50 хаалганы нэг ийнхүү зарагдсанаар хамгийн өндөр үнээр зарагдсан тохиолдол боллоо.

Буудлын өрөөний хаалга нь өмнө нь дуудлага худалдаагаар их зарагддаг байсан бөгөөд бидний мэдэх ихэнх дуучид, жүжигчид худалдан авч мөн зарж байсан байна.

 

Өрөөний хаалгийг худалдан авч байсан одод

Дуучин Жанис Жоплин, Леонард Коэн – дуучин Жони Митчеллээс $85,000-аар

Гитарчин Жими Хендрикс – дуудлага худалдаанаас $13,000-аар

Кино найруулагч Шерлэй Кларк – Мадоннаас $13,000-аар

Өрөөний хаалгийг зарж байсан одод

Жүжигчин Эди Сэджвик – дуудлага худалдаанд $52,500-аар

Зохиолч Жак Кэроуач – дуудлага худалдаанд $30,000-аар  

Зочид буудалд хийгдэж байсан уран бүтээлүүд

Жак Кэроуач нь өөрийн бичсэн “On the Road” сонгодог номыг 1950 онд  

Шинжлэх ухааны зохиолч Артур Си Кларк нь “A Space Odyssey” киноны хэсгийг 2001 онд

Мөн түүнчлэн Их Британий “Sex Pistols” панк хамтлагийн басс гитарчин Сид Вичиос нь өөрийн найз охин Нанси Спанженийг хамт амьдарч байсан буудлын өрөөндөө хутгалан амийг нь хороож байсан нь тус буудалд гарч байсан хамгийн аймшигтай хэрэг гэнэ. Харин шүүх хурлаас өмнө Вичиос героиныг их хэмжээгээр хэрэглэн амиа алдаж байжээ.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан