Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьсон Монголын жүдоч Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо мөнгөн медаль авчирлаа

  TV5 News 2018-10-08 1160

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьсон Монголын жүдоч Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо мөнгөн медаль авчирлаа. Г.Тэмүүжин эхлээд хийлж, дараа нь Колумбын Хуан Монтеглегриг ялаад хагас шигшээд Украины Оле Вередыбаг буулган авч, аваргын төлөө Беларусийн Артсиом Коласаүд ялагдсан аж. Түүнийг ялсан беларусь жүдоч энэ жилийн өсвөрийн Европын аварга юм. Эхний өдөр жүдогийн төрөлд гурван аварга төрсөн. Тодруулбал Беларусийн Артсиом Коласаүгаас гадна эрэгтэйчүүдийн 66 кг-д Азербайжаны Вугар Талибов дуулиан тарив. Тивийнхээ АШТ-д долдугаар байр эзэлсэн азер хөвгүүн энэ жилийн өсвөрийн Европын аварга ОХУ-ын Абрек Нагүчевийг ялж, залуучуудын олимпийн аварга боллоо. Эмэгтэйчүүдийн 44 кг-д Венесуэлийн Мариа Хименис түрүүлсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө