Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хоёр сайдыг огцруулах асуудалд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэлээ

  М.Ариунжаргал 2018-05-23 1218

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МИАТ, төрийн банк, хөрөнгийн бирж зэрэг томоохон төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудалд байр сууриа нэгтгэн УИХ- д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.  Үүнээс гадна Хөрөнгийн бирж, МИАТ, Төрийн банк зэрэг компанийг үе шаттайгаар хувьчлахаар болсон байна.

Төрийн банкийг хувьчлахдаа тодорхой хэсэгт IPO гаргаж үлдсэн хэсгийг хувьцаа болгон ард иргэдэд хөрөнгийн биржээр арилжих шийдвэрийг УИХ-д өргөн барихаар болсон байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар Таван толгой Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр бариулах шийдвэр гаргажээ. 

2018-2020 оны хооронд гурван төрөлд төрийн өмчийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүнд Эрчим хүчний компаниудыг хувьчлах, тэр дундаа ДЦС 3,4 ийн 30-40 хувийг хувьчлахаар яригдаж байсан ч засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хойшлуулсан байна. Харин хөрөнгийн бирж, МИАТ, төрийн банк зэрэг компаниудыг үе шаттайгаар хувьчилна. Үүнээс төрийн банкыг хувьчлахаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах юм байна. 

Үүнээс гадна  төр зардлыг нь даах шаардлагагүй 20 орчим зам ашиглалт засварын компанийг хувьчлах юм байна.  Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй гэж үзжээ.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой зүүнбаяр чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл боловсруулах, барих ажлыг концесын гэрээгээр хийх шийдвэр гаргажээ

Мөн Засгийн газраас татварын багц хуулийг улсын их хуралд өргөн барихад бэлэн болсон байна. Харин засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь ардчилсан  намын бүлгээс шаардаж байгаа. Энэ асуудалд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгийг хэллээ. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй тул шийдвэр гаргахгүй гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө