Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

50 хувиар цалин нэмэхэд улсын төсөвт 1,3 их наяд төгрөг хэрэгтэй

  М.Ариунжаргал 2018-05-23 2388

Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх үндсэн цалинг нэмэгдүүлэх арга зам гарц шийдэл хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо.  Энэ үеэр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд нар багш нартай уулзлаа. Засгийн газрын зүгээс энэ оны дөрөв дүгээр улиралд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин нэмэх боломжтойг хэллээ. 

Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран өнөөдөр цалингийн асуудлаар төрийн ордонд хэлэлцүүлэг хийлээ. Багш нарын зүгээс энэ оны хоёр дугаар улиралд багтаан үндсэн цалингаа 50 -иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм.

Засгийн газраас цалин нэмэгдүүлэх бодит боломж нь энэ оны дөрөв дүгээр улирлаас инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх боломжтойг хэлж байгаа. Уг нь бол хэлэлцүүлгийн зорилго нь цалин нэмэгдүүлэх арга зам гарц шийдэл хайх байсан ч багш нарын бухимдал их байсан юм.

 Эдийн засагт өсөлт ажиглагдаж байгаа нь үнэн хэдий ч багш нарын цалинг шууд 50 хувиар нэмэх боломж байхгүй гэдгийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэлж байлаа. Цалингаа нэмэх шаардлага тавьж байгаа багш нарын зөв хэдий ч Засгийн газрын өнөөгийн нөхцөлд боломж хомс байхад багш нар ойлголцон зөвшилцөх хэрэгтэйг тэрээр онцолсон юм.  Гэвч цалингаа 50 иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагадаа баттай зогсоно гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө