Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч. Хүрэлбаатар: дотоодоос авсан зээлийнхээ зөвхөн хүүнд 1,4 их наядыг төлж байгаа

  М.Ариунжаргал 2018-05-26 3220

Монгол Улсын Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ний 85 хувь байсан бол энэ хэмжээг 55 хувьд оруулахаар ажиллаж байгааг Сангийн сайд хэлж байгаа. Ингэхдээ ихээхэн хэмжээний дотоодын өндөр хүүтэй өрийг бага хүүтэй өрөөр буулгах ажлыг хийж байгаа юм. Тухайлбал У.Хүрэлсүхийн засгийн газар 5-р сарын 21-нээс өмнө 2 их наяд 817 тэрбум төгрөгийн дотоод өр төлсөн бөгөөд авсан зээлийн зөвхөн хүүнд 1,4 их наядыг төлж байгааг хэлж байна. Харин сөрөг хүчний зүгээс 2,8 их наядыг төлсөн асуудлыг худал гэж үзэж байгаа. Гадаад дотоод өр ихтэй, эдийн засаг хүндрэлтэй, иргэд нь цалин хөлсөө нэмэгдүүлэхээр жагсаал цуглаан хийж байгаа энэ үед төр барьж байгаа эрхмүүд шуудайнд хийсэн эвэр шиг байгаа энэ мэт үйлдлээ болих хэрэгтэй гэж цахим орчинд иргэд шүүмжилж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан