Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Валютын зохицуулалтын тухай хуулинд валютын зах байгуулахаар тусгажээ

  Т.Бадамханд 2018-06-06 985

     1994 онд батлагдаж хэрэгжиж байсан валютын зохицуулалтын тухай хуулийг эдийн засгийн цар хүрээ нэмэгдсэн, санхүүгийн орчин өөрчлөгдсөн зэрэг шаардлагаар зайлшгүй шинэчлэгдэх болсон гэдгийг Хууль зүйн яам гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор тус хуулинд өөрчлөлт оруулж хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийв. Одоо хэрэгжиж байгаа хуулинд хэрэгждэггүй олон заалт байдаг байна. Тиймээс хуулийн талаас илүү хувьд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргажээ. Үүндээ хэд хэдэн гол асуудлыг тусгажээ. Үүний нэг нь валютын бирж юм. Валютын зах зээлтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулах уг хууль хэрэгжих нь олон давуу талтайг албаныхан хэлэв.

Radnaashir Bazargur-н зураг.

  Монголбанк валютын захын дүрмийг тогтоож, үйл ажиллагааг хянах, зөвшөөрөл өгөх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг хуулинд тусгажээ. Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөх тухай хууль гарсан байдаг. Энэ хуулийг одоогийн хэлэлцэх хуультай нэгтгэх юм байна. Энэ нь төгрөгт итгэх, валютын орох гарах урсгалыг зохицуулах, санхүүгийн үүсмэл хэрэглээг нэмэгдүүлэх, гадаад дотоод гүйлгээг зохицуулах боломжтой бүрдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан