Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б. Энх-Амгалан: Цаашид хоёр улс хамтран Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бий

  М.Ариунжаргал 2018-06-07 3002

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад зохион байгуулагдаагүй томоохон арга хэмжээ өнөөдөр боллоо. Монгол Оросын санаачлага 2018 цуврал арга хэмжээний хүрээнд төрийн ордны их танхимд эдийн засгийн чуулга уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ОХУ ын Ерөнхийлгч В.В Путины бие төлөөлөгч, тус улсын аж үйлдвэр худалдааны сайд болон 12 бүс нутгийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож байна. Энэ хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын хэмжээг тэнцвэржүүлэх, ОХУ ын хөнгөлөлттэй зах зээл, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд 5-10 жилийн хөнгөлөлттэйгөөр хамтран ажиллах зэрэг олон асуудлуудаар зөвлөлдөж санал солилцох юм. Цуврал арга хэмжээг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга хэлсэн үгэндээ УБТЗ тай тэнцэхүйц хэмжээний том төслийг Орос улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахласан УИХ гишүүн Б.Энх-Амгалан цаашид хоёр улс хамтран Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж байгаа хэмээн онцоллоо

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө