Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Солонгосын хойг цөмийн зэвсгээс бүрэн ангид болсон цагт АНУ хоригоо цуцална гэв

  М.Даваадулам 2018-06-14 2016

Солонгосын хойг цөмийн зэвсгээс бүрэн ангид болсон цагт Пхеньяны эсрэг эдийн засгийн хоригийг цуцална. АНУ энэ байр суурийг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео илэрхийллээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг яаравчлахын чухлыг Ким Жөн Ун удирдагч бүрмөсөн ухамсарлаж байгаа гэдгийг ч Сөүл хотноо хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Америкийн Гадаад хэргийн сайд тэмдэглэлээ. Сөүл хотноо өнөөдөр БНСУ, АНУ, Япон улсын Гадаад хэргийн сайд нарын гурвалсан уулзалт болсон юм.

Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид болгох үйл явцад АНУ-ын Өмнөд Солонгос болон Япон улстай харилцах хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Вашингтон харж байна. Хоёр хоногийн өмнө Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг биечлэн мэдэгдэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бүс нутгийн орнуудад ажиллаж байна. БНСУ-д ажиллаж, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Гадаад хэргийн сайд Кан Гён Хуа нартай уулзлаа.

Хоёр лидерийн уулзалт Вашингтон, Пхеньяны харилцаанд “эргэлтийн цэг” болсон гэдгийг ноён Майкл Помпео тэмдэглэсэн бол, Вашингтон Сөүлийн харилцаа хамтын ажиллагаа энэ цаг мөчид хамгийн бат, бөх байх болно гэдгийг БНСУ-ын Гадаад хэргийн сайт хатагтай Кан Гён Хуа тэмдэглэлээ. Сингапурын дээд хэмжээний уулзалт нь “чухал мөн хүнд бэрх үйл явцын эхлэл” боллоо гэж Япон улсын Гадаад хэргийн сайд Таро Кано тодотгоод, Вашингтон, Токио, Сөүл Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэ хамтарсан хүчин чармайлт  үргэлжлүүлэн гаргах болно гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө