Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сувилагч бүсгүй Ж.Уранчимэг эмчилгээндээ орохоор эгчийнхээ хамт Энэтхэг улсыг зорилоо

  С.Золбоо 2018-06-18 7481

   ГЭГЭЭ ТАТУУЛСАН ГУРВАН САЙХАН ОХИНТОЙГОО АМЬДРАЛЫН ХАТУУГ ДАВЖ, МЯТАРШГҮЙ ЗҮТГЭЖ ЯВАА СУВИЛАГЧ Ж.УРАНЧИМЭГ ЭНЭТХЭГ УЛСЫГ ЭГЧИЙН ХАМТ ЗОРИВ

  Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ажилладаг түүнийг хорт хавдар гэх аймшигт өвчнийг ялан дийлэхэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Тоглолтод мэргэжил нэгт эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй Монголын ард түмэн сэтгэлийн хандив өргөсөн.

а сувилагч Ж.Уранчимэг  зурган илэрцүүд

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, сувилагч Ж.Уранчимэгийн эмчлүүлэх  гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэгт эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, туслахыг  хүссэн захидал бичсэн. Үүний хариуд тус группээс сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүлсэн.

   Мөн тус яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар  эмчилгээний зардалд зориулж  5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй  ЭМЯ-ны харьяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжсэн юм. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.

а сувилагч Ж.Уранчимэг  зурган илэрцүүд
     Сувилагч Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой аж.

Нийгмийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилладаг “СУВИЛАГЧ БҮСГҮЙ Ж.УРАНЧИМЭГ” та эрүүл саруул болоод ирээрэй гэж хүсэж, цагаан сүүнийхээ дээжийг өргөх олон хүн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан