Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДЭЛХИЙН БАНК: СЭРГЭЖ БАЙГАА ЭДИЙН ЗАСАГТ ТҮҮХИЙН ЭДИЙН ЭКСПОРТ БУС ҮЙЛДВЭРЛЭЛ ЧУХАЛ

  TV5 News 2018-07-06 1318

  БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

    Эдийн засгийн өсөлт 2017 оны сүүлчээр 5,1 хувьтай гарсан бол 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ. Энэ өсөлтөд гол нөлөө үзүүлж байгаа нь уул уурхайн салбараас олох орлого гэдгийг хэлж байна. Одоо уул уурхайн салбарт таван толгойгоос эхлээд шууд хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байгаа. Энэ хөрөнгө оруулалт хийгдсэнээр 2019 болон 2020 онуудад эдийн засгийн өсөлт зургаан хувийг давахаар байна гэж дэлхийн банкнаас мэдээллээ.

   Манай улсын уул уурхайн орлого үйлдвэрлэл биш түүхий эдийг экспортоос голлон орж ирж байгаа. Экспорт ч цаашид үргэлжлэнэ. Гэхдээ түүхий эдийн үнэ өндөр тохиолдолд л өсөлт хадгалагдах юм. Тиймээс одоо үйлдвэрлэл чухал байгааг дэлхийн банк сануулж байна. Нүүрсээ угааж баяжуулахаас эхлээд бусад дэд бүтэц болон бусад үйлдвэрлэл шаардлагатайг онцоллоо.  

  Бэлэн түүхий эдээ шууд борлуулж байгаа манай зах зээлд үйлдвэрлэлээс орох орлого бага байгаа нь эдийн засгийн эмзэг хэсэг.  Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр ашиг, зарцуулалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлж байна. Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Тухайлбал өнгөрсөн онд 1,4 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ.  

Ariunjargal Myagmarsuren-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө