Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УРГАЦ МУУ ХУРААСАН ТАРИАЛАНЧИД НӨӨЦГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ НОГООНЫ ҮНЭ ӨСӨХ ШАЛТГААН БОЛЖЭЭ

  TV5 News 2018-07-10 516

БЭЛТГЭСЭН:М.АРИУНЖАРГАЛ

Манай улс өөрийн хөрсөндөө тарьж ургуулсан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд байдаг ч хямд үнийг нь бодон импортын буюу Хятад Голланд төмсийг сонгож хэрэглэх иргэд цөөнгүй байдаг. Гэвч сүүлийн үед Монгол төмс 2000, лууван 3000, манжин 8000 зэргээр хүнсний ногооны үнэ огцом өссөн нь Монгол ногоо идэхэд хүндрэлтэй болж байна гэх шүүмжлэл дагуулж эхэллээ.

Зарим аймгууд нөөцийн ногоогоо дуусч ачилт хийхгүй байгаа нь худалдаачдад хүндрэл учруулж байгаа бөгөөд бөөнийх нь үнэ өссөн гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн жил гантай байснаас үүдээд ургац муу хураасан тариаланчид өнөөдөр нөөцгүй болж байгаа нь үнээ нэмэх гол шалтгаан болсон гэнэ. Ямартай ч ногооны үнийн өсөлт түр зуурынх бөгөөд шинэ ургацын ногоо гарч эхлэхээр үнэ буурна гэдгийг онцоллоо.  Харин шинэ ургацын ногоо гартал хүнсний ногоо өнөөдөр байгаа үнэнээс өсөх магадлалтай хэмээн хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан