Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 9.7 хувиар өсчээ

  TV5 News 2018-07-18 523

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

Манай улсыг зорих жуулчдын тоо өссөн байна. Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа мэдээллээр эхний 6 сарын байдлаар 2,8 сая жуулчин иржээ. Дийлэнх нь аялал жуулчлалын виз буюу 30 хоногоор ирсэн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгааг статистикчид мэдээллээ.

Улсын хилээр энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2,8 сая зорчигч нэвтэрсэн байна. Үүнээс ажил хэргийн шугмаар орж ирэгсдийн тоо буурч, аялалын шугмаар орж ирэгсдийн тоо 9.7 хувь болон өссөн үзүүлэлтийг статистикчид гаргажээ. Нийт зорчигчдийн 39.2 хувь нь Замын-Үүд,  17.2 хувь нь Буянт-Ухаа, 12.3 хувь нь Гашуунсухайт, 11 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13 хувь нь бусад боомтоор орж ирсэн байна. Нийт зорчигчдийн 14.3 хувь нь 90, 1.5 хувь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар иржээ.

Улсын их баяр наадам үзэхээр ирсэн гадны жуулчид гэхэд 10 мянга гаруй ирсэн байсан нь цэнгэлдэх хүрээлэнд суудлын тоо хүрэлцэхгүйд хүргэсэн. Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, ёс заншилтай танилцахыг хүссэн жуулчдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсыг зорих жуулчдын дийлэнх нь БНХАУ-ын жуулчид байгаа бол 24 хувийг ОХУ, 11.8 хувийг БНСУ, 3.4 хувийг АНУ, 3.2 Япон, 2.3 хувийг Казахстаны жуулчид 16.2 хувийг бусад улс орны жуулчид эзэлж байна гэж статистикийн судалгаагаар гарчээ. Жилд дунджаар 400 гаруй мянган жуулчин хүлээн авдаг манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авч үүнээсээ нэг тэрбум ам долларын орлого олох зорилтыг тавиад ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан