Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

1072 хувьцаа санхүүгийн эх үүсвэртэй болжээ

  TV5 News 2018-07-31 3766

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД 

Эрдэнэс таван толгой оны эхний хагас жилийн байдлаар 53 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Улсад төвлөрүүлэх ёстой орлогоо ч 90 хувьд хүргэжээ. Ийнхүү ашиг орлоготой ажиллахад нүүрсний үнэ голчлон нөлөөлсөн гэж мэдээллээ. Тиймээс ч өнөөдрөөс хувьцааны эрх нээлгэх аян эхлүүлж байгаагаа зарлалаа. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа амилах санхүүгийн суурь үүссэн гэж тайлбарлалаа.

Эрдэнэс тавантолгой компани 1072 хувьцааны ашгийг иргэдэдээ хүртээх санхүүгийн эх үүсвэртэй болсноо зарлалаа. Өнгөрсөн хугацаанд тулгараад байсан бэрхшээлүүдийн ард гарч эхний зургаан сарын байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Бүтэн жилийн төлөвлөгөөнийхөө 78 хувийг зөвхөн эхний хагас жил гүйцэтгэсэн мэдээтэй байна. Эрдэнэс тавантолгой компанийн мэдээгээр эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарчээ.

Эрдэнэс тавантолгой компани ашигтай ажиллаж өөрийн хөрөнгөөс төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломтжой боллоо. Тухайлбал 1072 хувьцааг амилуулах боломжтой болсноо мэдэгдлээ. Тус компанид 2.5 сая гаруй хувьцаа эзэмшигч байдаг. Үүнээс зөвхөн 623 мянган нь л эрхээ нээлгэсэн байна. Тиймээс 1072 хувьцаа бүртгэлийн кампанит ажлыг эхлүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө