Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С. ЧИНЗОРИГ: НАЙМДУГААР САРДАА БАГТАН ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭР ГАРГАНА

  TV5 News 2018-08-06 3506

 БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ

ОУВС -гийн өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийн хүрээнд тус сангаас улирал тутамд үнэлгээ хийж дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Өнгөрсөн тав дугаар сард гурав дахь шатны үнэлгээгээ хийж Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж өндөр өсөлт үзүүллээ хэмээн үзсэн юм. Улмаар 30,55 сая ам долларын санхүүжилтийг баталсан.

Харин тус сангийн ажлын хэсэг дөрөв дэх шатны үнэлгээгээ хийж-маргааш дүнгээ танилцуулаад буцах юм. Энэ удаад засгийн газар цалин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн зөвшилцөж байгааг  салбарын сайд хэлж байна.

 Image result for ЦАЛИН

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагч нарын цалин огт нэмэгдээгүй эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдалыг туйлдуулж байна хэмээн эмч багш нар мэдэгдэн хэд хэдэн жагсаал цуглаан ч болоод амжсан. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдсан. Ингэхдээ цалин халамж нэмэгдүүлэхгүй байхаар тохироод байсан юм. Тэгвэл эдийн засаг сэргэж байгаа учраас энэ тохироогоо өөрчилж, цалин нэмэгдүүлэх санал гаргаж байгаагаа С.Чинзориг сайд хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө