Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: АВСАН БОЛ БУЦААЖ ӨГӨХ СЭТГЭЛТЭЙ БАЙЯ

  TV5 News 2018-08-10 2824

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Дэлхий дээр олон төрлийн зан ааш, хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс байдаг ч сайн зан чанар нь давамгайлсан нь илүү олон. Монголчууд бид эрт үеэс саахалт айл, анд нөхөр, элгэн садандаа хэрэгцээтэй үед нь чадах чинээгээрээ тусалж, хариу барьдаг ёстой. Одоо ч энэ ёс арилаагүй ч зарим хүмүүс дэндүү бүдүүлэг гэмээр зан гаргадаг нь ажиглагддаг. Хүнээс мөнгө, хувцас, эд зүйл ер нь юу ч байсан авлаа гэхэд тухайн хүн нь бүр өглөө гэж хэлээгүй л бол буцааж өгөх ёстой гэдгийг ойлгодоггүй хэсэг нь ч байна. Зээл тусламж авах болохоороо зовлон тоочиж, хугацаанд нь өгнө гэх мэтээр хэлдэг ч буцааж өгөхдөө хэлсэн амандаа хүрэхгүй тохиолдол их. Өөрийнхөө зүйлийг авах гэж байж хүний юм гуйж байгаагаас ялгаагүй зан гаргахад нэгнээ битгий хүргээч хүмүүс ээ.  Жижиг гэлтгүй нэг ширхэг юм авсан л бол хэрэглэчхээд буцааж өгөх соёлтой байцгаая.

Фэйсбүүк хуудас дээр нэг залуу өөрт тохиолдсон зүйлээ хуваалцсан байсныг хүргэе.

“Хөдөө замд явж байхад, автомашиных нь дугуй хагарсан жолоочтой тааралдаад өөрийн запаас дугуйгаа хийж өгч явуулан хотод очоод буцааж өгөх талаар тохиролцоод явжээ. Гэвч хотод очоод дугуйг нь авсан жолооч утсаа авахгүй алга болчихлоо” гэж бичсэн байв.

Энэ мэт жишээнээс эхлээд хүний тус мэддэггүй, өөдгүй зан гаргагчид ухамсартай, соёлтой занд суралцъя!                 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө