Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”  КОМПАНИ ОХУ-Д НҮҮРСЭЭ ГАРГАЖ ЭХЭЛНЭ

  Ч.Доржбат 2018-09-13 414

 Эрдэнэс -Таван  Толгой   компани зөвхөн Хятадын талтай худалдаа хийх бус ОХУ талтай худалдаа хийхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Энэ нь нүүрсний худалдаанд Монгол Улс ганц улсаас хамааралтай байдлыг халах зорилготой. Мөн  ОХУ-руу хийх худалдааны тендер зарлагдсан бөгөөд эдийн засгийн ашигтай болохыг судлан тогтоосон хэмээн мэдэгдэж байна.

   Мөн  тус компани  дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулах болсон талаар мэдээллээ.  Бизнесийн байгууллага дэргэдээ анх удаа олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа гэдгийг онцолж байна. Тус зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн гурван чиглэлд  есөн гишүүнтэйгээр ажиллах юм . Зөвлөлийн гишүүдийг иргэдийн дундаас  санал асуулга явуулах хэлбэрээр сонгон шалгаруулах юм байна.

   Тус компани энэ сарын байдлаар 483 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Тус компани дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөн, нийт 10 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар ажиллаж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө