Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СХД-ИЙН 24-Р ХОРООНЫ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖЭЭ

  М.Ариунжаргал 2018-09-24 643

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо нь 2668 өрхийн 10 мянга гаран иргэнтэй. Үүнээс 19-54 насны хөдөлмөрлөх боломжтой 6000 орчим иргэн байна. Тус хороонд оршин сууж байгаа айл өрхийн 300 гаруй нь хүнсний ногоо мод жимс тариалж амжиргаагаа залгуулдаг байна. Харин 1500 орчим өрх Монгол гэрт амьдарч байгаагаас гадна зорилтот бүлгийн иргэд цөөнгүй гэдгийг хэлж байна. Тиймээс Канадын сан, Нарны хүүхдүүд төрийн бус байгууллагатай хамтран зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Эхний ээлжинд 24- р хороонд оршин сууж байгаа 40 орчим эмэгтэйд гар урлал болоод бусад төрлийн бичил бизнес хийж болох боломжийг бүрдүүлэх нь төслийн зорилго гэдгийг хэлж байна. Цаашид СХД-ийн хэмжээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлын эрчимтэй хийхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг сургалтанд суулган мэргэшүүлэхээс гадна гар урлал хийх тоног төхөөрөмжүүдээр хангахаар болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө