Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ЦААШИД ТОГТВОРТОЙ БАЙХ ТӨЛӨВИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ГАРГАЖЭЭ

  Т.Бадамханд 2018-09-26 621

2019 онд эдийн засгийн өсөлтийг 6.1 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк харж байна. 

Эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжлэхийг Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ. Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болсон хөрөнгө оруулалт ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байна. Манай улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамаглажээ. Өнгөрсөн 4-р сарын тайланд 2018 онд 3.8, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамагласан байна. Таамаглал ингэж өссөн нь нүүрсний экспортын өсөлт, иргэдийн хэрэглээ голлон нөлөөлснийг эдийн засагчид онцоллоо.

АНУ болоод БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны сөргөлдөөн бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдалд эрсдэл дагуулж болзошгүйг албаныхан хэллээ. Азийн хөгжлийн банкнаас газрын тосны үнийг харьцангуй тогтвортой байна гэж ирэх оны төсөөллийг гаргасан байна. Гэсэн ч газрын тос, нүүрсний үнэ өөрчлөгдөхөд ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эрсдэл байгаа. Үүнд хэрхэн арга хэмжээ авахыг албаныхан ийн ярьж байна.

Монголын эдийн засаг зарим хүчин зүйлсэд мэдрэг хэвээр байхыг эдийн засагчид хэлж байна. Тиймээс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх, макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид үргэлжлэх хэрэгтэй гэж байна. Дээрх баримталж буй бодлогуудыг эдийн засгийг төрөлжүүлж, бүтээмжийг өндөрсгөх боломж бүрдүүлнэ гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө