Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

​ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ВАЛЮТЫН ХАНШ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАВ

  Б.Уянга 2018-10-10 598

Засгийн газар А80, А92 шатахууны онцгой албан татварыг тэглэж үнэ барих бодлого баримталсан ч он гарсаар шатахууны үнэ таван удаа нэмэгджээ.  Захын дүүрэг, орон нутгаас эхлэн төврүү чиглэсэн үнийн нэмэгдлийг зохицуулах бууруулах чиглэлээр салбарынхан байр сууриа илэрхийлж байна.   Валютын үнийн өсөлт болон импортоор орж ирж байгаа 4 төрлийн татварууд нэмэгдэж жижиглэнгийн үнэ гардаг гэж тайлбарлалаа. Зөвхөн дотоодод бус дэлхийн зах зээл дээр үнэ өсч байгаа учраас үнэ барих боломж байхгүй гэж албаныхан тайлбарлаж байна.

2016 онд А92 шатахууныг тонн тутамд 504 ам доллараар авдаг байсан бол 2018 онд тонн тутамдаа 766 ам доллар болж өссөн гэлээ.   Үүний хажуугаар ам долларын ханш 6 сард 2473 төгрөг байснаа 10 сарын эхээр 2560 болтлоо өссөн нь жижиглэнгийн үнэ өсөхөд голчлон нөлөөлсөн гэх тайлбарыг хэлж байна.

Мэргэжлийн хяналт ийнхүү хяналт шалгалт хийсэн гэж мэдэгдэж байгаа ч Налайх дүүрэгт шатахуунд нэмэлт хийж шатахуун түгээх станцуудад шахдаг байсан зөрчил илрүүлснийг мэргэжлийн бус байгууллагынхан илрүүлж баримтжуулжээ.  Шатахууны үнээс гадна хуурамч бүтээгдэхүүний асуудал хөндөгдсөн ч мэргэжлийн байгууллага үүнийг октан дээшлүүлэгч хэрэглэсэн хэрэг биш гэж тайлбарлаж байна.

Шатахууны асуудлаар ганц нээлттэй сонсгол явуулаад өнгөрөх бус зөвлөмж гаргана гэж байна.  Уг зөвлөмжид газрын тосны үнийг тогтворжуулах хяналтжуулах чиглэлээрх үйл ажиллагааны эрхзүйн үндсийг боловсронгуй болгох, гадаад валютаар төлбөр тооцоо хийхдээ дан ганц доллар бус тухайн орны мөнгөн тэмдэгт байж болох эсэх,  импортоор орж ирж байгаа шатахуунд ноогдуулж байгаа 4 төрлийн татварыг судлах,  үнэ тогтворжуулархад хууль эрхзүйн орчин талаас юу нөлөөлж болох эсэх болон , шатахуун түгээхдээ холбоотой стандарт зөрчсөн газруудыг илрүүлэх хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийн босгыг өндөрлөх зэргийг ажлуудыг нэн даруй хийхийг сануулсан санал зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө