Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТӨСВИЙН ОРЛОГЫГ НЭМЖ ҮРГҮЙ ЗАРДАЛЫГ БАГАСГАХАД АНХААРНА

  Б.Уянга 2018-10-18 658

2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Учир нь орон нутгийн засаг захиргааны зүгээс өөрийн өмч хөрөнгөө зөв зохистой үр ашигтай удирдах ашиглах, бүтээлч байдал хомс байгаагийн зэрэгцээ хувиарласан төсвийг хэмнэх хүсэлгүй байна гэж Сангийн сайд хэллээ. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэг эмнэлэг хүүхдийн байгууллага газар зохион байгуулалтын албаны байр ашиглалтын зардалыг орон нутагт хариуцуулж нийт 138,1 тэрбум төгрөгийн зардалыг тухайн орон нутгийн суурь зардалд улсын төсвөөс шилжүүлэхээр тооцсоныг танилцууллаа.

2019 оны төсөв дээр орлогыг нэмэх ямар арга хэмжээ авахыг зарим гишүүд тодрууллаа.  Аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлэх орлогод гадны компаниудаас татан оролцуулах ААНОТТХ-аар үүнийг тодорхой болгох зэрэг асуудлыг хөндлөө. Мөн ЖДҮ-ийг дэмжихэд анхаарах хувийн хэвшилээ дэмжих ажиллахыг ч хүслээ.  2019 оны төсөвт соёл урлагийн салбарыг тусгаагүй байгаа нь энэ салбар элгээрээ хэвтэхэд хүргэж байна гэж зарим гишүүд үзлээ.  

12 аймгийн музейн барилга нурж унахаа шахсан, байгалийн түүхийн музейн барилгын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй зэрэг  асуудлыг хөндлөө. Энэ жилийн төсөвт улсын гол салбарууд болох боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарсныг ч дурьдаж байна. 3 ээлжээр хичээллэдэг сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх, сургууль цэцэрлэгийн тоог нэмэх, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжийг нийслэл төдийгүй орон нутагт ч нэмэх зэрэг асуудлыг тусгасныг ярилаа.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг багасгахад анхаарах шаардлагатайг зарим гишүүд онцолж байлаа.  Санал хураалтаар 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг 53 гишүүний 41 нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө