Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР 2019 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙГ БАТАЛЛАА

  М.Ариунжаргал 2018-11-02 372

Монгол  Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 9,6 их наяд төгрөг буюу ДНБ ий 27,4 хувьтай тэнцэж байхаар тооцсон бол, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 11,5 их наяд төгрөг буюу ДНБ ний 32,8 хувьтай тэнцүүлэн боловсруулсан.

УИХ -ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар нийт 42 гишүүн хуралдаа сууж монгол улсын 2019 оны төсвийг баталлаа.  Засгийн газар ОУВС тай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарлагыг хязгаарлах асуудлыг ихэд анхаарсан гэдгийг сангийн сайд онцолж байна. Тиймээс ирэх онд төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаа хэдий ч дагалдах хуулийн зарим заалтын хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа юм. Тухайлбал малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, олон хүүхэдтэй ээжүүдийг хүүхдийн тоогоор улсад 1,5 жил ажилласанд тооцох зэрэг заалтууд хэрэгжилт нь хойшилж байгааг зарим гишүүд шүүмжиллээ

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,6 их наяд төгрөг байгаа бол зарлага нь 11,5 их наяд. Тиймээс хэлэлцүүлгийн явцад Гадаад зээлийн ашиглалтаас 129,2 сая, агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн  санхүүжилтийг 80 тэрбум, боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум, гаалийн шинэчлэлд зориулсан санхүүжилтийг 12 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна. Харин ирэх онд хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа ЖДҮ ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Инэгхдээ хуульд өөрчлөлт оруулж аль нэг яамны мэдэлд биш арилжааны банкаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.

2019 онд улсын нэгдсэн төсвөөс 1,5 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн байна. Үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэх ажилд 752 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тухайлбал ирэх онд 117 сургууль, 143 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 52 соёлын төв, 37 спорт заал барихаас гадна улсын болон орон нутгийн чанартай 50 зам, 13 гүүрийн байгууламж хийгдэх юм байна.Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төвсийг нийт гишүүдийн 90,5 хувийн саналаар дэмжин баталлаа

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө