Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙТ ҮНЭЛГЭЭ ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛД 12.8 ХУВИАР ӨСЧЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-06 289

 ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий эрхмүүд Банк бус санхүүгийн байгууллагад мөнгөө байршуулж тодорхой ашиг олсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Харин санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн салбарт орж ирж байгаа мөнгө хууль ёсны орлого уу эсвэл бохир уу гэдгийг хянадаг. Тиймээс мөнгө угаах гэсэн оролдлого хийх, бохир мөнгө орох боломжгүй гэдгийг мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгөд орж ирж байгаа мөнгөнд хяналт тавьдаг. Энэ нь ч санхүүгийн зохицуулах хорооноос хийж хэрэгжүүлж байгаа гол ажлуудын нэг гэдгийг хэлж байна. Энэ мэтчилэн санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тойм болон, Санхүүгийн салбарын 2018 оны 3-р улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Тухайлбал Монгол улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Санхүүгийн салбарын 2018 оны 3-р улирлын үзүүлэлтийг 1200 байгууллагаас улирал бүр тайлан авч гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө