Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"ОДДЫН ӨВЧИН" ЖҮЖИГ МОНГОЛ ДУУТАЙ БОЛЛОО

  Б.Уянга 2018-11-09 661

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр 87 дахь жилийн үзвэрийн нээлтээ энэ сарын 15-нд нээхээр зэхсэн сурагтай.  Урлагт хайртай үзэгч олондоо зориулж Америкийн алдарт зохиолч К.Людвигийн Оддын өвчин инээдмийн жүжгийг толилуулах гэнэ.   Уг жүжгээр театрын урлагийг шимтэгч хэн бүхэндээ зориулан ухаарал, инээд баясал бэлэглэхээр зорисон гэнэ.  Америк зохиолыг театрын хөрснөө буулгаад зогсохгүй Монгол дуутай болгож хүртэл амжжээ. Жүжгийн утга санааг бүрэн төгс илэрхийлэх Өөрийнхөөрөө амьдар нэртэй дууг зохиосон байна. Дууны шүлгийг найруулагч СТА Ч.Түвшин бичсэн бол хөгжмийг УГЗ Г.Энхбаяр урлажээ.   Шинэ дуугаа зохиосон даруйдаа дүрсжүүлж 87 дахь жилийн нээлтийнхээ өмнө үзэгч олондоо толилуулахаар цахим орчинд цацсан сурагтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө