Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ALIBABA” 85 СЕКУНДЭД ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-12 705

Хятадын интернэт худалдааны Alibaba сайт ганц биечүүдийн өдрөөр худалдааны шинэ дээд амжилт тогтоосон байна. Ням гарагт тохиосон ганц бие хүмүүсийн өдөр гэж нэрлэгдсэн худалдааны өдрөөр Алибаба онлайн худалдаа эрхлэгч компани ихээхэн хэмжээний борлуулалт хийж, өндөр ашиг орлого олсон төдийгүй худалдааны шинэ дээд амжилт тогтоосон байна.

Жилд ганц тохиох хямдралтай онлайн худалдаа эхэлсэн даруйдаа эхний минут гаран буюу тодруулбал 85 секундэд тэрбум долларын арилжаа хийжээ. Тэгвэл нэг өдөр үргэлжилсэн онлайн хямдралтай худалдаагаар Алибаба 10 тэрбумын ашиг орлого олсон байна.

Image result for Alibaba Singles Day 11.11.2018 - Aliexpress, Taobao, Lazada and Co

Хятадын интернэт худалдааны Алибаба сайт жил бүрийн 11-р сард “ганц бие хүмүүсийн өдөр” зарлан, энэ өдрийг өөртөө таалагдсан бүхнээ худалдан авах “худалдааны өдөр” болгон зарладаг юм. Алибаба-гийн худалдаа, маркетингийн бодлогын хүрээнд зохион байгуулдаг хямдралтай худалдааг 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулж, онлайн худалдааны жилд ганц тохиодог хямдралыг худалдан авагчид тэсэн ядан хүлээдэг болжээ.

Тэгвэл энэ жилийн хямдралтай онлайн худалдааны өдөр Алибаба ердөө ганцхан өдрийн дотор маш их хэмжээний борлуулалт хийснээс гадна компанийн хувьцааны үнэ 2017 оны амжилтаа эвджээ. 2017 онд Алибаба-гийн хувьцааны зах зээлийн ханш 25,3 тэрбум доллар гэж тооцогдож байсан юм.

Алибаба-гийн хямдралын өдөр 11-р сарын 11-ний өдөр тохиож, энэ өдөр худалдан авагчид өнгөрсөн жилийн хямдралтай худалдааны ашиг орлогоос 27%-иар илүү ашигтай байжээ. Мөнгөн дүнгээр хэлбэл нийтдээ нэг өдрийн дотор Алибаба 30,8 тэрбум долларын ашиг олсон байна.

Алибаба-гийн тэргүүн Дэниэл Чэнгийн ярьснаар энэ жилийн хямдралтай худалдаа маш өргөн хүрээг хамарч, худалдан авагчид ихэд идэвхтэй байсан нь хүмүүс аж амьдралаа дээшлүүлж, илүү чанартай, илүү найдвартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол өндөр байгаатай холбож үзэж байна.

Алибаба-гийн энэ жилийн хямдралтай худалдааг Шанхай хотноо том хэмжээний гала тоглолтоор эхлүүлжээ. Гала тоглолтод дуучин Мэрайя Кэри, мөн алдарт Нарны цирк оролцсон байна.

ГАНЦ БИЕЧҮҮДИЙН ӨДӨР

Хятадын Интернэт худалдааны томоохон гигант 2009 оноос эхлэн 2-р сарын 14-ний Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан хайр дурлалаа олоогүй, ганц бие хэвээр байгаа хүмүүст зориулж энэ өдрийг бодож олжээ. Ганц бие байгаа хүмүүс ч энэ өдөр өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр баярлуулах нь зүйтэй гэж үзэн тэдэнд зориулан өөртөө бэлэг худалдан авч, хүссэн болгоноо хямдралтайгаар авах боломж олгосон нь цаашлаад Алибаба-гийн маркетингийн томоохон бодлого болж, жил бүр уламжлал болон зохиодог “их хямдралын өдөр” болон хувирсан байна.

Image result for “ALIBABA”

 

Алибаба-гийн хямдралтай худалдааны “шоппинг-лист”-д нийтдээ 180 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүн багтдаг юм. Тэр дундаа техник технологийн томоохон компаниуд болох Xaomi, Apple, Dyson зэрэг компаниуд бараагаа хямдралтай борлуулжээ.

11-р сарын Алибаба-гийн амжилттай “хямдралтай худалдааны” дараа энэхүү компанийг үүсгэн байгуулагч Жек Ма өмнө нь мэдэгдэж байсныхаа дагуу компанийнхаа удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө