Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖИЛ ХАЙГЧ ЗАЛУУЧУУДЫГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ БАЙНА

  С.Золбоо 2018-11-14 407

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 758, үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд. Үүнээс 202 нь эмэгтэйчүүд байдаг байна.

Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы “GFA” компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” ньажил хайгч залуучуудад өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байртай танилцуулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.

3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай дадлагын ажил хийдэг.

 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрладаг “Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт 9 залуучууд, “Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвүүдэд 6 залуучууд өдрийн цалинтай дадлагын ажил хийж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой залуучууд ажлын байртай болж байгаа юм. 

Ийнхүү залуучууд загвар төвийн сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангагдан, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болж идэвхжин, ажлын анкет бөглөн ярилцлагад орох бүрэн чадамжтай болж, улмаар ажлын байртай, орлоготой болдог давуу талтай. Тус сургалтыг улирал бүр тогтмол зохион байгуулна хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-22-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө