Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛД “КАЗИНО” БАЙГУУЛВАЛ ХЭН ТОГЛОЖ, ХЭДЭН ТӨГРӨГИЙН АШИГ ОЛОХ ВЭ

  Б.Уянга 2018-11-16 386

 Казиногийн тухай хууль болон хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүд удтал яригдаж казиногийн тухай хуулийн төслийг сугалж ярилцаж байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зорилготой гэж үзжээ.  Учир нь 2016 онд 404 мянган жуулчин ирж 321 сая ам доллар, 2017 онд 400 сая ам долларын ашиг улсын төсөвт төвлөрчээ.  

Нийт ажлын байрны 4,3 хувь нь аялал жуулчлалын салбарт байгаа нь энэ салбарыг казиногийн бизнесээр тэтгэх сэдлийг төрүүлсэн хэрэг.  

Харин хуулийн салбарынхан эрх баригчдын энэ үйлдлийг өөрөөр харж байна.  Нийгмийн сэтгэлзүй казиног хэрхэн хүлээж авахаас эхлээд цаг хугацааны хувьд тохиромжтой эсэхэд эргэлзэж байгаагаа нуусангүй.

Image result for МОНГОЛД “КАЗИНО”

 Бараг 20 гаруй жил яригдаж байгаа уг хуулийн төслийн гол хэсгүүдийг авч үзвэл улсын тэмдэгтийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад казиногийн зөвшөөрөл өгөхөд нэг удаа 35 тэрбум төгрөгийн татвар авах зүйл яригдаж байна. Онцгой албан татварыг ширээ бүрээс сард 5,5 сая төгрөгөөр бодож авахаар тооцжээ. Олон улсын казиногийн хуулийн татварын орчинг судалж онцгой албан татвар дээр нийт орлогынхоо 15 хувийг нэмж авахаар тооцоолжээ.  Харин зөвшөөрлийг олгохдоо нэг удаад 10 жилээр тооцож олгодог байх зүйл ч хөндөгдөж байна.

Казино байгуулах энэ удаагийн санаачилга зургаа дахь нь болж байна.  Төсөвт жилд 138 тэрбум төгрөгийн орлого татвар төлбөр оруулах боломжтой гэж харж 800 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа ч казино байгуулахдаа тулвал 500 саяас 1 тэрбум төгрөгийн зарлагыг төсвөөс гаргахаар байгаа юм.   Казино байгуулахад эдийн засгийн хувьд ийм орлого орж ирэх тооцоо байгаа ч казиног дагасан бооцоот тоглоомын донтолт, гэр бүл салалт, гэмт хэрэг, амьдралын түвшин уруудах гадны гэмт бүлэглэл орж ирэх гэх мэт сөрөг зүйлс олон байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө