Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

  Г.Бадамлянхуа 2018-11-16 453

Манай улсын иргэдийн дийлэнх нь хэрэглээний зээл авдаг. Багахан хэсэг нь бизнесийн зээл авдаг болохыг эдийн засагч С. Дэмбэрэл судалжээ. Гэхдээ иргэдийн авах зээлийн мөнгөн дүн бага, хүү нь хэт өндөр байгаад асуудал байна гэж албаныхан харж байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах бодит боломж хаана байна гэдгийг багагүй хугацаанд ярьж байна. Өнөөдөр ч мөн адил энэ асуудлаар Монгол банк болоод эдийн засагчид, арилжааны банкуудын хамтарсан хэлэлцүүлэг өрнүүллээ. зээлийн хүүг шууд бууруулж багаар тогтоох нь эдийн засагт эрсдэл учирна гэж зарим эх сурвалж харж байна.

Зээлийн хүүнд хэт бага хязгаар тогтоох нь эрсдэлтэй болохыг зарим орны жишээ харуулж байгаа тухай ч өнөөдрийн хэлэлцүүлгээр яригдлаа. тухайлбал Өмнөд Африкийн зарим санхүүгийн байгууллагууд дээд хязгаараас зайлсхийж, зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардлыг бий болгож, зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан байна. Мөн баруун Африкийн орнуудад бичил санхүүгийн зээлд хэт бага хүүний дээд хязгаар тогтоосны улмаас банк, санхүүгийн байгууллагууд нь ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоож байжээ. Зээлийн хүүг бууруулахад жил жилд хийгдэх стратеги боловсруулж тухайн үеийнхээ нөхцөлд уялдуулан хүүг бууруулах нь эрсдэл багатай болохыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө