Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНЭТХЭГИЙН НЭРТЭЙ ЖҮЖИГЧИН БҮСГҮЙ ХУРИМАА ХИЙЖЭЭ

  Б.Оюун 2018-11-19 804

Болливудын нэртэй жүжигчин, гоо үзэсгэлэнтэй бүсгүй Дипика Падуконе нөхөрт гарчээ. Тэрээр мэргэжил нэгт, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагч Ранвир Сингхийн эхнэр нь болсон байна. Болливудын хамгийн сайхан хос гэгддэг Дипика, Ранвир нар 2012 онд “Рам, Лила хоёр” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэд олон жил хамтдаа байсан ч харилцаагаа сая албан ёсны болгож, хурим найраа хийн, эхнэр нөхөр бололцжээ.

Тэдний хурим Италийн Комо нуурын дэргэдэх Бальбьянелло нэртэй эдлэнд болж, хосууд бие биедээ тангараг өргөн, хуримынхаа ёслолыг найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг цуглуулан хийсэн байна. Дипика хуриман дээрээ Энэтхэгийн нэртэй брэнд болох Sabyasachi Mukherjee –ийн даашинз сонгосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө