Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“НОГООН НУУР” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ӨВЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-11-19 493

  Дээх нь үед “Чулуун точка” гэж нэрлэгддэг байсан энэ газрын цөөрөм нь ширгэсээр 2000-аад оны үед хогийн цэг болон хувирчээ. Харин иргэн С. Өлзийтогтох хогийн цэгийг гэр бүлийн гишүүдийн хамтаар цэвэрлэн, Чингэлтэй дүүргийн оршин суугчдын амарч, тухлах дуртай “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон юм. Хогийн цэг байсан газрыг хүн бүхний зорих дуртай цэцэрлэгт хүрээлэн болгож өөрчилсөн С. Өлзийтогтохын талаар бид өнгөрсөн хавар сурвалжлага бэлтгэж байсан. Сурвалжлагын дараа хотын удирдлагууд энэ хэсэгт зочилж, түүний бүтээн байгуулалтай танилцаж, дэмжлэг үзүүлэхээ амласан юм. Дэмжлэгтэй  болсон С. Өлзийтогтох “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой болгосон байна.

Зун нь иргэд завиар зугаалж, шувууд ундаалдаг ногоон нуур өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болжээ. Гэрэл гэгээ, дулаан байр,  аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан коток дэнжийн мянга хорооллын дунд бий болсон байна.

Нуурын баруун хойд хэсгийн 20-иод метр өндөртэй ханыг хиймэл ханан хад болгох, хүүхэд багачуудад зориулсан сургалтын төв байгуулах, Улаанбаатар хотыг өндөрлөгөөс тольдох “Гэрэлт цамхаг” барих зэрэг ажлууд түрүүчээсээ биелж байгааг С. Өлзийтогтох ярьж байсан юм.

“Ногоон нуур” зундаа бүр ч өнгөлөг. Ногоон байгууламж, усны шувууд, усан завь, хүүхэд багачуудын инээд, тэдний жаргалтай харц Ногоон нуурыг бүр ч чимдэг хэмээн С.Өлзийтогтох ярьж байсан юм. Тэрбээр сэтгэл баян байж бусдыг баярлуулна хэмээж байлаа.

Аз жаргалтай, ая тухтай амьдрал өндөр албан тушаал, эрх мэдлээр хэмжигдэхгүй, сайхан амьдралыг хүн өөрийн гараар бүтээж, бүтээсэн амьдралаасаа аз жаргалыг мэдэрдэг гэж С. Өлзийтогтох ярьдаг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө