Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангах зорилготой энэ аяны хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Дүүргийн засаг даргын тамгын газраас аж ахуйн нэгж байгууллагуудад уриалга гаргасан байна.
Төр болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах мөн аж ахуйн нэгжүүд байгууллагын дотоод, гадаад орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдлаар тохижуулах зэрэг уриалга гаргаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа олон асуудал бий. Хамгийн гол нь хүртээмжийг сайжруулж, хандлагаа өөрчлөхийг тэд хүсч байсан юм.
Хүртээмжтэй, орчин, загвар дүүрэг аяныг жил бүрийн 12-р сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтаж зохион байгуулж байгаа юм байна.