Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х.Баделхан: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй

  Д.Отгонсүрэн 2018-12-05 228

Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд өөрчлөлт орсон талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Журамд өөрчлөлт орсноор амины орон сууц барихад зориулан 60 хүртэл сая төгрөгийн зээл олгох боллоо. Бас нэг том өөрчлөлт бол ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэхээр боллоо. Үүнийг дагаад хүртээмж бараг хоёр дахин нэмэгдэнэ.

Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй байна. ОУВС-тай тохирсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Сангийн яаманд шилжүүлнэ. Тэр үед хүү, урьдчилгааг бууруулах боломж бүрдэнэ.

"Буянт-Ухаа 2" хороололд баригдаж буй 972 шинэ орон сууцнууд ашиглалтад орохоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, түрээсийн орон сууцны санд оруулах эсэхийг шийднэ" гэлээ.

Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглож байна.

Журмын дагуу,

  1. Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно.
  2. Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ.
  3. Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
  4. Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.
  5. Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.
  6. Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 2,700 гаруй зээлдэгчид 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө