Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРГЭД ДУЛААН ТОХИЖИЛТТОЙ АВТОБУСНЫ БУУДАЛТАЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

  Б.Уянга 2018-12-07 452

Зөвхөн томчууд бус ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийтийн тээврээр их зорчдог. Тэдний хувьд хичээл сургуульд нь хүргэх хүн байхгүйгээс үүдэн ийнхүү өглөө оройдоо автобусаар явдаг. Дулаан тухтай газар байсан бол гадаа хүлээхгүй ороод зогсохсон гэж хүүхдүүд ярьж байна.

Ажил алба, хичээл сургууль тарах цагаар иргэдийн нийтийн тээвэрт суух нь эрс нэмэгддэг. Энэ цагаар ч автомашины түгжрэл оргил үедээ хүрдэг гэж хэлж болох юм. Түгжрэлд орсон автобус хугацаандаа ирж чадахгүй гацаж түгжирэх гээд цаг алддаг учраас иргэдийн гадаа зогсох хугацаа уртсана гэсэн үг. Тиймээс хүйтэнд тэсгэл алдсан хүмүүс ойролцоо ТҮЦ, эмийн сан, худалдааны байгууллагын үүд бараадан хоргодож байна.

Иргэдийн хүсэлт хэрэгцээнд тохирсон автобусны буудлын жишиг Өмнөд Солонгост байна. Тэнд агаарын хэм хасах 20 градус хүрэхэд л дулаалттай майхан барьж иргэдээ халамжилсан. Уутаар хийсэн майхан дотор нэмэх градусын дулаантай байгааг сэтгүүлч нь мэдээлж байна.   Хүйтнээс түр зайлсхийгээрэй хэмээн нэрлэсэн дулаан уутан майханг Сөүлийн хэд хэдэн буудалд байршуулжээ. БНСУ 50 сая хүн амтай. Монгол улстай харьцуулахад эдийн засаг, хүн амаар илт илүү ч хүний төлөө сэтгэл байвал юмханаар юм хийж болдогын жишээ тэнд байна.  Манайд ч үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Уутан майханд байрлах халаагуур хаагуур ямар өртөгтэй байгааг бид сонирхлоо.

Бүх автобусны буудлуудыг халаалттай болгож тохижуулах боломжгүй ч хүн их зорчдог төвлөрөл ихтэй газруудыг ингэж шийдэх боломж бас бий. Үнэ өртөгийн хувьд халаагуур 100 мянгаас 450 мянган өртөгтэй байна. Олноор оруулж ирвэл энэ үнээс буух нь тодорхой. Үүнийг хэрэгжүүлж чадсан хот, дүүрэг, хорооны удирдлагууд байвал ард иргэдийн зүгээс хамгийн их дэмжлэг авах нь гарцаагүй.  Хоосон цаасан дээр хот төлөвлөлт хийгээд өнгөрөх бус хөрсөн дээр бууж амьдралд ойрхон сэтгэл шингэсэн ийм ажил хийвэл хахир хатуу өвлийн улирлыг халуун дулаан давах боломж байна. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө