Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Иргэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хүртэнэ, санхүүгийн чадавхи бүрдсэн

  Ш.Бат-Эрдэнэ 2019-01-09 3084

Эрдэнэс-Тавантолгой ХК өнгөрсөн онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн 2010 оноос хойш үүсээд байсан гадаад болон дотоод өрийг төлж дуусгасан байна. Харин энэ оноос иргэд ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэдгийг тус компанийн удирдлагууд мэдэгдлээ.

 Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. 2018 онд компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэн ажиллажээ.  

2019 онд 1072 хувьцаа амь орж үр ашгаа өгнө. Ирэх 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал болж нэг ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж ногдол ашиг өгөх талаар ярилцаж үнийг тусгайлан тогтооно гэлээ.Мөн засгийн газраас Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон. Тэгвэл нэгж хувьцааны  үнэ хэд байхыг энэ хурлаар мөн шийднэ гэдгийг мэдэгдлээ.

2018 оны 5-р сард 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч эхэлсэн. Мөн 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг олгосон. Харин иргэдийг сошиал орчинд гарч байгаа 1072 ширхэг хувьцааг худалдан авна, зарна гэсэн мэдээлэлд итгэхгүй байхыг санууллаа.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө