Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

  Д.Отгонсүрэн 2019-01-11 605

УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ.  ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явууллаа.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэн тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан. Байнгын хороодын энэхүү дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн, санал хураалтыг нууцаар цахимаар явуулахаар болов. 

Ийнхүү нууц санал хураалт явуулснаар 82.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Яг одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн шийдэх гэж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө