Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Х. Нямбаатар: Хамгийн их хууль ярьж байгаа УИХ-ын дарга хууль бус бүлэгт завсарлага өгсөн

  М.Ариунжаргал 2019-01-11 1519

Эрх баригч намд үүссэн талцал дундуур  гүйж орсон УИХ дахь АН бүлэгтэйгээ үлдэх эсэх нь бараг шийдэгдэж байх шиг байна. Оны өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөснөөр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн хүсэлтээр бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн нь агуулгаараа бол АН-ыг бүлэггүй болгосон. Гэвч АН-ын бүлгийн зүгээс Л.Болд гишүүний намаас болон бүлгээс гарах хүсэлтийг бичиг цаасны асуудал руу хандуулж орхисон нь АН-ыг өнөөдөр бүлэгтэй ч юм шиг хэрнээ бүлэггүй болгочихоод байгаа юм. Үүнийг намаасаа болон бүлгээсээ татгалзсан УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлахдаа, АН сонгогсдынхоо итгэлийг алдсан, дээр нь УИХ-ын даргыг авч үлдэх гэж ядаж завсарлага авдаг кноп нь байхын тулд хууль бусаар өөрийнх нь нэрийг ашиглан бүлэгтэй мэт аашилж байна гэсэн юм

Хуулиар бол УИХ-ын гишүүн Л.Болд өргөдлөө өгсөн цагаас хойш АН УИХ-д бүлэггүй болсон гэнэ. Гэтэл түүний хүсэлтийг хүлээж авалгүй бүлэгтэй байх гэж өөрсдөө дур мэдэн зүтгэсээр байгаа шалтгаан нь өчигдөр шөнө УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр завсарлага авсанаар баталгаажлаа гэж тэрээр үзэж байгаа юм байна. УИХ ын гишүүн Д.Пүрэвдорж завсарлага авахдаа АН- ын бүлгийн авч байгаа сүүлийн завсарлага ч байж мэднэ гэсэн юм. Энэ нь хууль бус үйлдэл гэдгийг ч УИХ ын гишүүн Х.Нямбаатар онцоллоо

Өөрөөр хэлбэл Эрдэнийн тэргүүлсэн АН, буюу Эрдэнэбатын тэргүүлсэн УИХ дахь АН-ын бүлэг ердөө л УИХ-ын дарга Энхболдын тэргүүлсэн бүлэглэлийн нэг хэсэг болсон гэж дүгнэж байгаа юм байна. Эрх баригч намд үүссэн асуудал олны анхаарлыг татаад байгаа ч үүний хажуугаар  УИХ- д сонгогдсон есөн гишүүнээ зангидаж чадаагүй  Ардчилсан намын хувьд бүлгийн хэмжээнд ажиллах эрх зүйн үндэс нь үгүй болсон хэмээн гишүүд хэллээ.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө