Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо

  Д.Отгонсүрэн 2019-01-12 1222

УИХ-ын ээлжит чуулганаар нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эрхийг хэвээр үлдээсэн. Үүний дараа ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн 94.5 хувь нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ. Ингэснээр тогтоол батлагдаж УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

  • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
  • 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
  • 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
  • 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
  • 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
  • 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө