Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Цахилгаан эрчим хүчний төсөлд БНСУ-аас 500 сая ам.долларын хөрөнгө оруулахаар боллоо

  М.Уянга 2019-01-19 1360

  Манай улсын зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээг сайжруулахаар БНСУ-ын “G mighty хөрөнгийн удирдлагын компани 500 сая долларын хөрөнгө оруулахаар болж талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Говьсүмбэр аймгийн Шивээ-овоо сумын Шивээ- овоогийн нүүрсний уурхайг түшиглэж, дээрхи бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна.  Хөрөнгө оруулалтын ёслолын арга хэмжээнд МУ-ын эрчим хүчний салбарынхан болон гадаадын зочид оролцож, БНСУ-ын Умардын бизнесийн холбооны ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсэн юмаа.

Цахилгаан эрчим хүчний хамтарсан энэхүү төсөлд дэлхийд шилдэг технологиороо алдартай Америкийн B&V компани болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах БНХАУ-ын төрийн өмчит СМС компани , Golden Key компаниуд хамтран ажиллахаар болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө