Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өссөн байна

  Д.Отгонсүрэн 2019-01-23 1036

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 12 дугаар сарын эцэст 19.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 821.6 (4.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны 12 дугаар сарын эцэст 968.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 73.6 (8.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 62.2 (6.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 506.8 (3.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (26.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын эцэст 848.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 125.2 (12.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 25.4 (3.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр тус тус буурсан байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 12 дугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 282.5 (13.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 631.5 (54.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж, өмнөх оноос 1.9 пунктээр өссөн байна.

Үндэсний Статистикийн Хороо-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө