Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл хуралдаж 2019-2020 онуудад хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөө гаргалаа

  М.Ариунжаргал 2019-01-23 1102

Манай улсад эдийн засгийн эргэлтэд орж байгаа нийт бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь импортын бараа байдаг. Үндэсний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа ч түүхий эдийн хамаарал бусад хүчин зүйлээс шалтгаалан өндөр өртөгтэй байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Тиймээс аж үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлж цаашид энэ чиглэлд анхаарах ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд онцолж байна .

Тиймээс аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл байгуулан өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ .

 Монгол улсын суурь болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг буурай хөгжилтэй болон ижил хөгжилтэй улсуудын үйлдвэржилтийн түвшинтэй харьцуулсан алдаа оноогоо харах, үйлдвэрлэл технологийн хоцрогдлоос гарах гарцыг тодорхойлох нь хамгийн чухал гэдгийг хуралдааны үеэр онцолж байлаа. Тиймээс цаашид Монгол улсын хэрэглээний зах зээлийг салбар бүр дээр нарийвчилж эрэлт ихтэй зах зээлийн үйлдвэрлэлд анхаарах зэрэг цогц ажлыг хийх зэргээр ирэх онуудад хийх ажлаа тодорхойллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө