Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өглөөнөөс олгож эхэлнэ

  TV5 News 2019-01-30 7298

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өглөөнөөс олгож эхэлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"ЗГ-ын хуралдаанаар гаалийн хилээр гарч байгаа гаалийн шинэчлэлт хийхтэй холбоотой ЗГ-ын тогтоол гарлаа. 

  • Монголын уул уурхайн баялаг ашигт малтмал 6 боомтоор гарч байна. Гарч байгаа эрдэс баялгийн сорьцын асуудлууд тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргаад чанар муутай нүүрс гаргасан маягаар бичдэг. Өнөөдрийн хуралдаанаар авто тээврийн хэрэгсэл болгон дээр сорьц авдаг, түүн дээр үндэслээд татвар авдаг болохоор болж байна. 
  • Хилээр гарч байгаа авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг хянадаг цахим тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа.
  • Ашигт малтмал гарч байгаа 6 боомтод рентген  тоног төхөөрөмж суурилуулах, камер суулгах, нэгдсэн мэдээллийн систем бий болгохоор боллоо.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаалтыг маргааш өглөөнөөс олгож эхлэх бөгөөд пүрэв, баасан гарагт багтаан олгоно. Энэ жилийн буцаан олголтын хэмжээ 60-аад хувиар нэмэгдэж, хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдлээ.

НӨАТ-ын буцаан олголтод сугалааг нэвтрүүлэхдээ Тайванийн туршлагыг нэвтрүүлсэн. Буцаан олголт 2 хувь хэвээр байна. Одоо байгаа системийг сайн болгож, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно. Буцаан олголтыг банкны данс руу шууд шилжүүлнэ" гэлээ.

Мөн өнөөдөр Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн" гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө