Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Зах зээлд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийг нэрлэжээ

  Б.Оюун 2019-01-31 1140

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen AGавтоконцерн өнгөрсөн оны хамгийн эрэлт хэрэгцээтэй, зах зээлд тэргүүлэгч үйлдвэрлэгчээр тодорчээ. Volkswagen автоконцерн өнгөрсөн 2018 онд дэлхий даяар нийтдээ 10,8 сая машин зарж борлуулсан нь өмнөх оны үзүүлэлттэй нь харьцуулахад 0,7%-ийн өсөлттэй байжээ. Дэлхийд нэр хүнд бүхий Brand Finance консалтингийн групп 500 Global жагсаалтаа гаргаж, хамгийн үнэ цэнэтэй автомашины брэндүүдийг нэрлэсэн юм.

Brand Finance групп тансаг, үнэ цэнэтэй дэлхийн 500 брэндийг шалгаруулан нэрлэж, үүний дотор автомашин үйлдвэрлэгч компаниудыг ч мөн зах зээлд эрэлттэй байдлаар нь жагсаан нэрлэсэн байна. Тэгвэл ашиг орлого нь хэдэн тэрбумаар тооцогдох автоконцернуудаас энэхүү жагсаалтын Top-10-т Германы 5 автомашин үйлдвэрлэгч, Японы 4, Өмнөд Солонгосын 1 автомашин үйлдвэрлэгч компани багтсан байна.

Жагсаалтын эхний байранд Германы Volkswagen AG автоконцерн орсон бол 2-ртRenault- Nissan-Mitsubishiнэгдэл орсон байна. Франц, Японы хамтарсан автомашин үйлдвэрлэгч нэгдэл өнгөрсөн онд 10,7 сая машин худалдан борлуулж, өнгөрсөн оныхоос ашиг орлогоо 1,4%-иар нэмэгдүүлж, Volkswagen-ны амжилтаас ердөө 0,1%-иар доогуур үзүүлэлттэйгээр жагсаалтад багтсан байна. Мэргэжилтнүүдийн тэмдэглэж байгаагаар жагсаалтыг тэргүүлсэн Volkswagen автоконцерн  MAN болон Scania брэндийн ачааны машины борлуулалтаа нэмэгдүүлж чадсанаарааTop-10-ын 1-р байрыг эзэлжээ.

Тэгвэл жагсаалтын 3-рт Японы Toyota компани орж, өнгөрсөн 2018 онд 10,6 сая машин зарсан үзүүлэлтээрээ багтсан байна. Toyota –ийн ашиг орлого өнгөрсөн онд өмнөх жилийн борлуулалтын үзүүлэлтээс 2%-иар нэмэгджээ.

Brand Finance группийн жагсаалтад дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниудаас гадна тухайн автомашины маркаас аль нь хамгийн эрэлт хэрэгцээтэй байсныг ч мөн тодруулсан байна. Тэгвэл энэ үзүүлэлтээр 2017 онд хамгийн үнэтэй, эрэлттэй машинаар нэрлэгдэж байсан Германы Mercedes-Benz 2018 онд мөн л хамгийн шилдгээр шалгарсан байна. Энэ маркийн зах зээлийн үнэлэмж, борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 60,35 тэрбум доллар гэж үнэлэгджээ. Энэ жагсаалтын 2-рт Японы Toyota компани оржээ.

Энэ жилийн Top-10-т Өмнөд Солонгосын Hyundai компани багтаж чадсан байна. Мөн жагсаалтад Италийн Ferrari-г онцолж, үнэ цэнээ хэзээ ч алддаггүй байдлыг нь онцолжээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө