Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Исламын хувьсгалын 40 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэлээ

  Б.Оюун 2019-02-12 461

Иранд Исламын хувьсгал ялсны 40 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж байна. Ираны цаг тооллын дагуу бахманы сарын 22-ны өдөр энэ жил 2-р сарын 11-нд таарч, Иран улс Исламын хувьсгалын ойн өдрөө тэмдэглэсэн юм. Исламын хувьсгал бүрэн ялсны түүхэн ойн өдөрт зориулсан баярын арга хэмжээ Ираны өнцөг булан бүрт болж, улс орон даяар хэдэн зуун мянган хүн оролцсон байна.

Ираны нийслэл Тегеран хотод болсон Исламын хувьсгалын ойн баярын арга хэмжээний үеэр энэ улсын ерөнхийлөгч Хасан Роухани ард иргэддээ хандан тусгай мэдэгдэл хийжээ. Энэ үеэр Роухани Тегеран цаашид ч өөрийн цэргийн сүр хүчээ тэлж, пуужингийн хөтөлбөрөө илүү боловсронгуй болгохын төлөө ажиллах болно гэдгийг тэмдэглэсэн байна. Ираны төрийн тэргүүн Исламын улс орон хүчирхэг байхыг хэн ч хориглож чадахгүй, Барууны улс орнууд, тэр дундаа АНУ Тегераныг бүх талаар хахин хавчиж, гадаад ертөнцөөс таслахыг завдаж байгаа ч тэдний энэ оролдлого бүтэхгүй гэдгийг онцолжээ.

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани түүнчлэн Тегеран хотын төв талбай болох Азадид ард иргэддээ хандан хийсэн мэдэгдэлдээ улс орноо эв нэгдэл, хүчирхэг байдалд уриалсан байна. Роухани энэ үеэр улс орноо эдийн засгийн чадавхитай, бүс нутгийн нөлөө бүхий улс орон болгон хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болохоо ч илэрхийлжээ. Ираны Исламын хувьсгалын ойн өдөр түүнчлэн олныг хамарсан жагсаал болж, энэ улсын иргэд Америк болон Израилийн туг далбааг шатаан эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Иран улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн Исламын хувьсгал нь энэ улсыг хаант засаглалын нөлөөнөөс ангижруулж, шашин төрийн нөлөөг өөрчлөн улс орныг илүү чөлөөт засаглалд шилжүүлсэн юм. 20-р зууны дэлхийн түүхэн дэх чухал үйл явдлуудын нэг болох Исламын хувьсгал өрнөснөөр Иран улс мусульманы ертөнцөд Исламын анхны улс орон болж байжээ. Исламын хувьсгалын дүнд Ираны шах Мохаммед Реза Пехлевийн тэргүүлж байсан хаант засаглал нурж, Иран улсыг шашны нөлөө бүхий удирдагч, аятолла Хомейни тэргүүлсэн юм. Энэхүү эргэлтийн дүнд Иран улсад 1979 оны 3-р сард бүх нийтийн санал хураалт болж, 1979 оны 4-р сарын 1-нд Иран улс Исламын Бүгд Найрамдах Иран улс хэмээн дэлхий дахинаа өөрийн орныг зарлан тунхаглаж байжээ.

Image result for 40 лет Исламской революции

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө