Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Grammy Awards: Эмэгтэй уран бүтээлчдийн жил байлаа

  Б.Оюун 2019-02-12 1229

АНУ-ын Лос Анжелес хотын Staples Center болсон хөгжмийн нэр хүнд бүхий Grammy Awards наадамд энэ жил эмэгтэй уран бүтээлчид, мөн Чайлдиш Гамбино одтой байлаа. Түүний This is America дуу оны шилдэг дуугаар нэрлэгдэж нийтдээ 4 төрөлд шагнал хүртсэн бол “оны шилдэг уран бүтээлч”-ээр Британийн дуучин Дуа Липа тодорчээ.

Dua Lipa

Мөн Lady Gaga болон Кейси Масгрейвс нар Grammy-гээс шагнал хүртсэн байна.
Чайлдиш Гамбино буюу Дональд Гловерын This is America дуу “оны шилдэг дуу”-ны төрөлд тэргүүлснээс гадна “шилдэг видео”, “шилдэг дуу бичлэг”, “шилдэг рэп-снаг дуулалт” зэрэг шагналыг хүртсэн байна.
Брэдли Купер, Lady Gaga нарын Shallow дуу Grammy-г “шилдэг поп-дуэт” төрөлд хүртжээ. Купер Grammy Awards наадамд ирж амжаагүй учраас Lady Gaga ганцаар шагналаа гарджээ. Lady Gaga энэ жилийн Grammy-гээс дахин хоёр номинацид шагнал хүртсэн байна.
Энэ жилийн Grammy Awards-д түүнчлэн Америкийн кантри дуучин Кейси Масгрейвс мөн одтой байж, түүний Golden Hour цомог нь “оны шилдэг цомог”, “оны шилдэг кантри-цомог”-оор шалгарчээ.

Kacey Musgraves
Шилдэг “рэп цомог”-ийн шагналыг рэп дуучин Карли Би-гийн Invasion of Privacy цомог хүртсэн байна. Тэрээр энэ төрөлд Grammy хүртсэн анхны эмэгтэй реппер болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө