Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Япон улсаас байгаль орчны салбарт 1.8 сая долларын буцалтгүй тусламж үзүүллээ

  Т.Бадамханд 2019-03-12 380

Япон улсын засгийн газраас манай улсын байгаль орчны салбарт 1.8 сая ам долларын буюу 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна.

Япон улсын засгийн газар манай улсад 1.8 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүллээ. Өнөөдөр хоёр орны сайд нарын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ мөнгөөр цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд тоног төхөөрөмж нийлүүлэх юм. 

Япон улсаас өгч буй буцалтгүй тусламжаар Цэвэр усны нөөц, байгаль хамгаалах төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийх юм байна. мөн Монгол Улсын экологийн системийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн судалгаа хийх зэрэг ажилд тусламжийн зорилго чиглэж байгааг албаныхан онцоллоо. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны нөөцийг сайжруулах, БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр Төв цэвэрлэх байгаамжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байгаа. 1.8 сая долларыг цэвэр усны хангамжтай холбоотой ажилд зарцуулахаар төлөвлөж байгааг сангийн сайд хэлж байна.

Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш Монолд нийт 22 удаагийн 21.3 тэрбум иений төслийн бус буцалтгүй тусламжийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хмагаалал болон байгалв орчны салбарт үзүүлжээ. Харин 310 гаруй тэмбум иенийн зээл, тусламжийг олгосон гэх судалгаа байна.  Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн алдагдлыг багасгах, нэн шаардлагатай бараа, материалыг худалдан авахад зориулж олгодог тусламжийн хэлбэр юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө