Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Улаанбаатар барилга -2019” олон улсын үзэсгэлэн болно

  Д.Отгонсүрэн 2019-03-15 1012

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй  Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”,  үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна.

Цуврал арга хэмжээний хүрээнд  “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд “Орон сууц хот тохижилт, барилгын материал”-ын үзэсгэлэн 3-р сарын 22-оос 25-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд   

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 3-р сарын 25-нд Төрийн ордонд тус тус болно.

Үзэсгэлэнд

  • Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж
  • Орон сууц хот тохижилтын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Хүнд машин, механизм
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орнуудын аж нэгж байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ технологийнг танилцуулах сургалт, 2018-2019 онд шинээр батлагдсан стандартын сургалтууд зохион байгуулагдахаас гадна, бараа бүтээгдэхүүн, орон сууцаа худалдах сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдана.

Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улсаас барилгын салбарын төлөөлөгчид оролцож байна.

Энхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж шинэ орон сууцнууд,  барилгын материалын талаарх бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна.

Үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд өглөө 10 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө