Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Уул уурхай, эрчим хүч, геологийн салбарынхны үндсэн цалин 640 мянган төгрөг болно

  Т.Бадамханд 2019-03-18 983

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээр энэ сарын 15-ны өдөр батлагдсан. Хэлэлцээрт 8 бүлэг, 70 заалт тусгагдсан байна. гурван талт гэрээ батлагдснаар хамгийн хүнд нөхцөлд ажилладаг ажиллагсдын хөдөлмөрийн үнэлгээ дээшлэх, нийгмийн баталгаа, нөхцөл байдлыг сайжруулах ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

гэрээнд тусгагдсан хамгийн чухал асуудал бол хөдөлмөрийн хөлсний хэмжээг ажлын нөхцөл байдалд тохируулан шинэчлэн тогтоожээ.

Хэлэлцээрт, салбарын 47,000 ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч,  Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, салбарын 300 гаруй ажил олгогчыг төлөөлж Уул уурхайн үндэсний  ассоциаци  үйлдвэрлэлийн  геологичдын  холбоо, Монгол нүүрс ассоциацийн төлөөлөл оролцож гарын үсэг зурсан байна. Энэ салбарт ажилагсад хүнд хортой нөхцөлд ажиллаж байхад цалин нь хангалттай биш байна. Түүнчлэн салбарт ажиллаж буй ажилтнуудад нэмэлт амралт олгох асуудлыг хэлэлцээрт тусгасан. Бас сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгоно гэж албаныхан хэлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө