Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

5G утасгүй сүлжээний технологи гэж юу вэ?

  Д.Оюунтуяа 2019-03-20 1710

5G гэж юу вэ?


5G гэдэг нь тав дахь үе гэсэн утгатай, одоогийн 4G технологийг орлох технологийн дэвшлийн дараагийн шат юм. 4G нь 3G-г халж гарч ирсэн бол, 3G нь 2G-г гэх мэт...
Эдгээр систем нь утасгүй компьютерийн сүлжээ юм.
Анх "G" систем нь үүрэн телефоны харилцааны үйлдлийг сайжруулах гэж гарч ирсэн. Шинэ технологи бүр хурдны дэвшлийг авчирч, сүлжээний хүчин чадал ч сайжирсан юм.
Шинэ 5G систем нь мөн адилхан. Илүү хурдтайгаар илүү олон зүйл хийх боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж үзэж байгаа. Интернэтийн хурд илүү сайн, хүчин чадалтай өргөн сүлжээнд нэвтрэх тусам 5G-д холбогдсон хэрэглэгчдэд илүү үйлчилгээ үзүүлэх юм.
Хэдий тийм боловч технологийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар,  5G нь урьдны системүүдээс арай өөр гэж хэлж болох онцлогтой гэнэ. Энэ нь бусад G хувилбарын үүрэн сүлжээнээс илүүтэй зөөврийн болон үйлдвэрлэлд илүү нэвтрэх мобайл сүлжээний технологи руу шилжих юм байна.

Ignacio Contreras, of Qualcomm Technologies,  Jan. 9, 2019, in Las Vegas. (AP Photo/Ross D. Franklin)

Хэзээ нэвтрэх вэ?


5G - г бид бүгд хэрэглэж эхлэхээс өмнө утасгүй сүлжээний компани, гар утас үйлдвэрлэгчид шинэ системийг бүхэлд нь нэвтрүүлэхэд бэлэн болгох ёстой. Шинэ утас, харилцаа холбооны төхөөрөмжүүд бүтээгдэх хэрэгтэй гэсэн үг.
Америкийн утасгүй сүлжээний компаниуд энэ шинэ системний бэлтгэл ажилд ороод хэсэг хугацаа өнгөрсөн байна. Тэд 5G сигнал хүлээж авах телевизийн орон зай, шинэ сүлжээний төхөөрөмжүүд үйлдвэрлэж байна. Мөн Америкийн хотуудад шинэ 5G антенныг байгуулж байна. Утасгүй сүлжээний интернэт үзүүлэгч газрууд АНУ-д гэхэд 275 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах тооцоо гаргажээ.
Тэд 5G-г энэ ондоо багтаан эхний сүлжээг оруулахаар төлөвлөсөн бол орон даяар нэвтрүүлж дуусахад багагүй хэдэн жилийн хугацаа орно гэж үзэж байна. Хөдөө газруудад бол бүр илүү олон жил болно гэж салбарын экспертүүд үзжээ.
Хятадад 2020 он гэхэд 5G системийг нэвтрүүлэх гэнэ. Харин Европын орнууд аажмаар 5G системээ байгуулах төлөвтэй байна.
АНУ-д 5G утас энэ оны хагас жилд гарах бол, анхны 5G iPhone утас ямартаа ч 2020 хүртэл гарахгүй юм байна.
4G утаснуудын хувьд 5G технологид ажиллах хэдий ч 5G хурдаар биш юм.

Dave VanderWaal, Senior Vice President of Marketing, LG Electronics USA, Jan. 7, 2019, in Las Vegas. (Jack Dempsey/AP Images for LG Electronics)

5G яг юу хийж чадах вэ?


Утасгүй сүлжээний экспертүүдийн хэлж байгаагаар 5G нь мэдрэгч сүлжээнүүдийн тусламжтайгаар ирээдүйн "ухаалаг хот"  бий болгоход тусална гэж үзэж байна. Ингэснээр автомашины замын хөдөлгөөнийг хянах, гудамжны гэрлийн саатлыг хурдан илрүүлэх юм байна.
5G нь мөн өөрөө жолоодлоготой автомашинуудыг интернэтэд холбох, виртуал бодит байдлын шинэ технологудыг дэмжих гэнэ. Өндөр хурдны 5G нь анагаах ухаанд алсын зайнаасхагалгаа хийх боломжийг эмч нарт олгох гэнэ. Үйлдвэр, бизнесийн салбарт 5G технологиор мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг сайжруулж, автоматжуулалтыг илүү нэвтрүүлэх боломжтой болох гэнэ.

Харин аюулгүй байдлын тал дээр яагаад санаа зовиноож байна вэ?


Илүү их хэмжээний өгөгдөл, илүү олон төрлийн өгөгдөл 5G сүлжээгээр урсана.
Маш их хэмжээний өгөгдөл нь  хувь хүн, бизнес, төр засгийн байгууллагуудын талаарх хувийн мэдээллийг агуулдаг. Өгөгдлийн урсгал ингэж нэмэгдэх нь хакерчдад өгөдлийг зүй бусаар ашиглахад илүү боломж нээж өгдөг.
Өөрөөр хэлбэл 5G технологийг өргөн хүрээтэй ашиглах нь системийн томоохон гэмтэл гарсан тохиолдолд олон нийтийн аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт нөлөөлөх сөрөг талтай.

Richard Yu, CEO of Huawei Consumer Business Group, Jan. 24, 2019. (AP Photo/Andy Wong)


Төр засгийн систем доголдвол үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирна, мөн эмчийн алсын удирдлагатай мэс засалд  өвчтнийг үхэлд хүргэж болзошгүй. Эсвэл өөрөө жолоодлоготой автомашин осолдож болзошгүй зэрэг асуудлууд байгаа юм.
5G сүлжээ нь АНУ, Хятадын хооронд зөрчил үүсгээд байгаа. АНУ-ын засгийн газар Америкийн компаниудад Хятадын технологийг харилцаа холбооны сүлжээндээ  хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн Хятадын Huawei телеком компанийн 5G сүлжээг нэвтрүүлэхийг  хориглосон байна.
АНУ-ын албаныхан Хятадын засгийн газрыг Huawei сүлжээний төхөөрөмжийгтагнуулын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг гэж Хятадын засгийн газрыг хардсаар ирсэн.
Харин үүнийг Huawei эрс үгүйсгэж байгаа.
 

Орчуулсан Д.Оюунтуяа

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө