Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил эхэллээ

  Б.Уянга 2019-03-23 958

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажил эхэлж байна. Нэг жил үргэлжлэх уг ажлын үр дүнд цахилгаан станцын хүчин чадал 71 мегаватт болно. Өргөтгөл барих ажил болон бусад ажлын үйл явцтай Эрчим хүчний сайд Даваасүрэн болон бусад албаныхан танилцлаа. Монгол улс БНХАУ-ын ЗГ хооронд хийсэн хэлэлцээрийн дагуух хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг ажил хийгдэж байгаа юм.

 Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад өргөтгөл барих болсон шалтгаан нь шинэ хорооллууд бий болсонтой холбоотой. Орхон аймагт Эко, Өнөр, Залуус, Элит зэрэг хорооолууд болон бусад барилгуудаас үүдэлтэй хүчин чадал нэмэх шаардлага тулгарчээ.  Тиймээс сүлжээний групп болерын хүчин чадлыг нэмэх үүднээс станцад өргөтгөл барихаар болжээ.  Жил бүр цахилгаан эрчим хүчний салбарт хэрэгцээ 60-80 мегаваттаар өсч байдаг учраас нүдээ олсон ажил эхэлж байна хэмээн салбарын сайд нь үзэж байна.

Нэг жилийн хугацаанд баригдах өргөтгөлийн ажлын үр дүнд хотын бүх аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм байна . Одоо байгаа цахилгаан станцын хувьд 32 жил гадны төсөл хөтөлбөр огт хэрэгжээгүй байжээ.  Харин энэ удаад БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байгаа ажил өнгөрсөн оноос эхэлжээ.  Төслийн  инженерийн баг 2018 оны 11 сарын 10-15ны өдрүүдэд станцын төсөл хэрэгжүүлэх багтай хамтарч ажиллан нарийвчилсан хэмжилтнүүдийг хийжээ. Өргөтгөлд хамрагдах Би би эйч кэй компанитай гэрээ байгуулан холбогдох ажлуудыг хийсэн байна.

 Жилийн дараа өргөтгөл ашиглалтад орсноор Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын дайтай хүчин чадал бий болно гэсэн үг юм.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө