Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хорин жил ажилласан шалтгаанаар албадан тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэхэд 9,8 тэрбум шаардлагатай

  М.Ариунжаргал 2019-04-13 1376

УИХ аар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. 1997 оноос өмнө дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөн, хүмүүжүүлсэн эхчүүд болон 20 иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт тогтоолгосон 21 мянган ээжүүд байгаа юм байна. Тэдний тухайд ид хийж бүтээх насандаа тэтгэвэрт гараад зогсохгүй хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгожээ.

Тиймээс ихэвчлэн 35-40 насандаа тэтгэвэрт албадангаар гарсан эхчүүдийн тэтгэврийн асуудлыг өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зорилго бүхий хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэх дээр гишүүд  санал хэлсэн юм

Уг хууль батлагдан хэрэгжиж эхэлбэл 21 мянган эхийн тэтгэвэр нэмэгдэх юм байна. 20 иос доошгүй жил ажилласан гэх шалтгаанаар албадан тэтгэвэр тогтоолгосон, улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 9,8 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ. Харин олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 7,8 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.  Харин хуулийн төслийг баталсан тохиолдолд энэ оноос хэрэгжүүлэх боломжгүй юм. Төсвийн тухай хууль зөрчигдөх тул ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр хугацааг нь заажээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө