Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлалаа

  М.Ариунжаргал 2019-04-13 698

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан шалгаруулах ажлыг зохион байгуулахаар боллоо. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулах уг арга хэмжээ нь энэ сарын 26-ны өдөр хүртэл 2 үе шаттай үргэлжилнэ. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон олон улсад IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад уралдааны зорилго оршиж байгаа юм. 

Оролцогчид нэгдүгээр шатанд Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр гэсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр энэ сарын 17-ны өдрийг хүртэл цахим хаягаар ирүүлэх юм. Харин хоёрдугаар шатанд шилдэг 25 оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, 5 шилдэг оюутныг шалгаруулах бөгөөд Эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 26-ны өдөр ШУТИС дээр явуулах юм

Уралдааны хүрээнд тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө